The Weather Channel нь цаг агаарын үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм
Сайн уу! The Weather Channel нь weather.com вэбсайт,The Weather Channel гар утасны аппликэйшн болон цаг агаартай холбоотой бусад программуудыг эзэмшиж, нийтлүүлдэг. Гэхдээ заримдаа The Weather Channel нь цаг агаарын талаарх мэдээллийг өөрийн вэбсайт, гар утасны аппликэйшн болон бусад программаар дамжуулан танд танилцуулдаг бусад компаниудад манай цаг агаарын мэдээллийг өгдөг. Энэ хуудсанд The Weather Channel нь тухайн нөхцөл байдалд таны өгөгдлийг хэрхэн ашигладаг талаар тайлбарласан болно. Хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах болон/эсвэл бусад компанийн вэбсайт, гар утасны аппликэйшн эсвэл бусад программаар хуваалцах тухай бусад бүх асуултыг тухайн компанийн нууцлалын бодлогоос харна уу.
The Weather Channel-ийн өгөгдөл түгээх системүүд нь бидэнд хүссэн байршлыг зип код, хотын нэр, геокод (өрг/урт) гэх мэт цөөн хэдэн танигдах форматаар өгөх тохиолдолд цаг агаарын мэдээллийг автоматаар хүссэн байршилд өгөх боломжтой. Байршлын өгөгдлийг таны ашигладаг аппликэйшн автоматаар бидэнд өгөх эсвэл нөгөө компани вэбсайт эсвэл аппликэйшнээ хэрхэн загварчилснаас хамаарч хайлт хийх замаар бичиж, байршлаа сонгож болно. Аль ч тохиолдолд The Weather Channel нь байршлын мэдээллийг зөвхөн тухайн байршлын цаг агаарын мэдээллийг танд хүргэх зорилгоор ашиглах болно. (Энэ нь нөгөө компанийн вэбсайт эсвэл аппликэйшн нь таны байршлын мэдээллийг бусад зорилгоор ашигладаггүй гэсэн үг биш гэдгийг анхаарч нөгөө компанийн нууцлалын бодлоготой танилцана уу.) Шаардлагатай тохиолдолд таны ашиглаж буй үйлдлийн систем (ҮС), хөтөч эсвэл гар утасны аппликэйшн нь байршлын өгөгдлийг ашиглах зөвшөөрөл хүсэж эсвэл таны байршлын мэдээллийг ашиглаж байгааг мэдэгдэх болно. Ийм зүйл болох эсэх нь таны ашиглаж буй ҮС, хөтөч эсвэл аппликэйшн, мөн өмнө нь та зөвшөөрөл өгсөн эсвэл өмнө нь мэдэгдэл үзсэн эсэхээс хамаарна. The Weather Channel нь таны ашиглаж буй үйлдлийн систем, хөтөч, аппликэйшнийг эзэмшдэггүй, удирддаггүй эсвэл засвар үйлчилгээ эрхэлдэггүй тул таныг хэзээ байршлыг тань ашиглах мэдэгдэл хүлээн авах эсвэл зөвшөөрөл хүссэн эсэхийг бид хянах боломжгүй гэдгийг анхаарна уу.
Хүмүүс шуудангийн хаяггүйгээр бие биедээ захиа илгээх боломжгүй байдагтай адил интернэт дээрх төхөөрөмжүүд IP хаяггүйгээр холбогдох боломжгүй юм. Үүнээс үүдэн нөгөө компанийн вэбсайт эсвэл аппликэйшн нь IP хаягийг ашигладаг бөгөөд улмаар бид таны төхөөрөмжид цаг агаарын мэдээллийг өгөх боломжтой болдог. Нөгөө компани нь тухайн үед таны төхөөрөмжид өгөгдсөн IP хаяг эсвэл дотоод системүүдийнхээ IP хаягийг ашиглан The Weather Channel-тэй холбогдож болно. Аль ч тохиолдолд The Weather Channel нь IP хаягийг зөвхөн цаг агаарын мэдээллийг танд хүргэх зорилгоор ашиглах болно.
“The Weather Channel-ийн Нууцлалын бодлого хэзээ надад хамаатай вэ?” гэж та гайхаж байж магадгүй юм. The Weather Channel-ийн Нууцлалын бодлого нь хэрэглэгч тухайн сайт, гар утасны аппликэйшн эсвэл The Weather Channel-ийн нийтлэгдсэн, эзэмшдэг бусад аппликэйшнд зочлоход л хамаарна.